Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 22:23 - Ариун Библи 2013

23 Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг лавтай сонсож,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож,

Onani mutuwo Koperani




Гэтлэл 22:23
19 Mawu Ofanana  

Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.


Тоо томшгүй дарлалуудаас болж тэд ёолон орилдог. Хүчтэний гараас болж тэд хашхирцгаадаг ч


Харин Та харсан билээ. Учир нь мутраараа хариулахын тулд Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу нэгэн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.


ЭЗЭН зовогчийн хэргийг хийгээд Ядуугийн төлөөх шударга ёсыг Гүйцэлдүүлнэ гэдгийг би мэднэ.


Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг. Тэдний хашхирахыг нь бас сонсдог, тэднийг авардаг.


Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.


Өнчидийн эцэг нь, Бэлэвсний өмгөөлөгч нь Өөрийн ариун газарт агч Бурхан юм.


Учир нь түүний цорын ганц бүтээлэг, биеийнх нь хувцас тэр билээ. Тэр хүн өөр юу нөмөрч хэвтэх вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ.


Эцэггүй өнчин болов, бид чинь. Эхчүүд маань бэлэвсрэв.


Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?


Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг.


Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно.


Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь, нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд түүгээрээ амь голоо зогоож байдаг. Эс тэгвэл тэр чамайг ЭЗЭНд мэдүүлж, энэ нь чамд нүгэл болох вий.


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa