18 Удганыг бүү амьд байлга.
Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би зөвлөгөөг нь самууруулахад Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.
Учир нь тэд та нарыг газар нутгаас чинь хол зайлуулахын тулд та нарт худлыг эш үзүүлдэг. Би та нарыг хөөн зайлуулах бөгөөд та нар мөхнө.
“Харин та нарын хувьд, та нартай ярин «Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй» гэж хэлдэг өөрсдийн эш үзүүлэгчид, төлгөчид, зүүд тайлагчид, ид шидтэнүүд эсвэл илбэчдийг бүү сонс.
Аливаа амьтантай хавьтаж, түүгээр бүү бузарлагд. Мөн эмэгтэй хүн амьтантай хавьтахаар түүний өмнө зогсох ёсгүй. Энэ нь гаж явдал болой.
Та нар цустай юм бүү ид. Мэргэ төлгө эсвэл ид шидээр бүү оролд.
Сүнс дуудагчид уруу бүү эргэ, мэргэ төлгөчдийг бүү эрж хай. Тэднээр бүү бузарлагд. Та нарын Бурхан ЭЗЭН Би.
Сүнс дуудагч болон мэргэ төлгөч эр, эм хүн гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулуудах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэж хэлэгтүн гэв.
Сүнс дуудагчид, мэргэ төлгөчидтэй садарлахаар тэдэн уруу эргэсэн хүний хувьд, Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.
Ид шид үйлддэг байсан хүмүүсээс ихэнх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ.
шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл,
“Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.
Самуел харин өөд болсонд бүх Израиль даяар түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад хөдөөлүүлэв. Саул сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг өөрийн нутгаас хөөв.
Гэтэл тэр эм түүнд —Саул энэ нутгаас сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг устгасныг мөн хэрхсэнийг чи мэднэ. Тийн атал чи миний аминд юунд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? гэж загнав.