8 Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.
8 Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун.
Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ.
Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.
Тэр өдрүүдэд Иудад Амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариа авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг Амралтын өдрөөр Иерусалимд авчирч зарж байсныг би үзэв. Тэр үед би тэдэнд хүнс зарж байгааг нь анхааруулав.
Та тэдэнд ариун Амралтын өдрөө мэдүүлж, Зарц Мосегоороо дамжуулан Тушаалууд, дүрэм ба хуулийг тэдэнд өгсөн.
Зургаан өдөр чи ажилаа хийж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү мөн ирмэл хүн ч сэргэг.
Мосед ЭЗЭН айлдан —
Дараа нь Мосе, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмнийг хуралдуулан, тэдэнд —ЭЗЭН та нарт эдгээр зүйлийг хий гэж тушаасан.
Үүнийг үйлдэгч хүн, Үүнээс зуурагч нэгэн, Амралтын өдрийг бузарлалгүй сахигч, Аливаа ёр мууг үйлдэхээс гараа татагч нь ерөөлтэй еэ!”
Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан, Амралтын өдрийн төлөө чи хөлөө татаж, Амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж нэрлэж, Замаараа явалгүй, Таашаалаа хайлгүй, Үгсийг чалчилгүй, Энэ өдрийг хүндэтгэвэл
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс эсвэл Иерусалимын гулдан хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил.
Та нар Амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий. Харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу Амралтын өдрийг ариунаар сахь.
ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв Амралтын өдөр энэ хотын гулдан хаалгаар ямар ч ачаа зөөж оруулалгүй харин энэ өдөр ямар ч ажил хийлгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсох юм бол
Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв.
Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.
Миний Амралтын өдрийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би ЭЗЭН.
Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун цуглаан болой. Та нар ямар ч ажлыг бүү хий. Энэ нь амьдрах бүх газарт чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.
Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, ариун газрыг минь хүндэтгэ. Би ЭЗЭН.
Израилийн хөвгүүд цөлд байх зуураа Амралтын өдрөөр гишүү түүж буй хүнийг олов.
ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь.