Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 20:2 - Ариун Библи 2013

2 —Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 20:2
50 Mawu Ofanana  

Бүх ард түмэн үүнийг хармагцаа нүүрээрээ газарт унаж —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав.


Учир нь “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж тэдэнд ЭЗЭНий айлдсан тэрхүү шүтээнүүдэд тэд үйлчлэв.


Өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан Бурхан ЭЗЭНийхээ эсрэг Израилийн хөвгүүд нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,


Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.


“Сонсогтун, ард түмэн минь ээ, Би ярина. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ Би Бурхан, чиний Бурхан.


Египет нутгаас та нарыг удирдан гаргасан ЭЗЭН Бурхан чинь Би юм. Амаа том ангайлга, Би дүүргэе.


Гэвч Миний хүмүүс дууг минь сонссонгүй Израиль ч Намайг дагасангүй.


Зовлон шаналан дотор Чи хашхирсан бөгөөд Би чамайг мултруулав. Аянгын нууц газраас чамд хариу өгч Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан. Села


Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Бат хайр тань биднийгээ авран хөтлөв. Хүч чадал тань биднийгээ ариун гэрт тань авч ирэв.


Айдас хүйдэс, аймшигт цочрол тэднийг нөмөрчээ. Аяа, ЭЗЭН, ард түмэн тань дайран өнгөртөл Зольсон ард түмэн тань дайран өнгөртөл Таны мутрын агуу хүч тэднийг чулуу мэт чимээгүй байлгана.


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ.


Өөрсдийнх нь дунд оршихын тулд Египет газраас тэднийг авчирсан Бурхан ЭЗЭН бол Би байгаа юм гэдгийг тэд мэдэх болно. Би тэдний Бурхан ЭЗЭН.


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв.


ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс үзэгтүн, «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭН амьд!» гэж хэлэгдэхгүй.


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


“Тэр үед Би Израилийн бүх ургийн Бурхан байж, тэд ард түмэн минь болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би та нарын эцэг өвгөдийг боолчлолын гэрээс, Египет нутгаас гаргаж авчирсан тэр өдөр тэдэнтэй гэрээ байгуулж,


Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Зарлигуудаар минь явж, тогтоолуудыг минь сахиж, тэдгээрийг үйлд.


тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав.


Би тэдэнд “Хүн бүр чинь нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би Бурхан ЭЗЭН чинь мөн” гэж айлдав.


Би бас эш үзүүлэгчдэд айлдан Үзэгдлүүдийг олшруулсан. Эш үзүүлэгчдээр дамжуулан Би зүйр сануулгуудыг өгсөн.


Гэвч Египет газраас Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.


Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Би билээ. Иймээс Би ариун учир та нар ариун бай” гэж хэлэгтүн.


Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би та нарыг Египет нутгаас гарган авчирсан, Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гарган авчрахдаа Би тэднийг майханд амьдруулсныг танай хойч үеийнхэн үүгээр мэдэх юм. Би ЭЗЭН, та нарын Бурхан” гэж хэлэгтүн гэв.


Та нарт Канаан нутгийг өгөхөөр мөн Бурхан чинь байхын тулд Египет нутгаас та нарыг гарган авчирсан нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Учир нь тэд Египет нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Боолыг худалддаг шиг тэд худалдагдах ёсгүй.


Учир нь Израилийн хөвгүүд Миний зарц нар болой. Тэд Египет нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар болой. Би ЭЗЭН, та нарын Бурхан.


Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан.


Та нарыг Египет нутагт боол байлгахгүйн тулд тэндээс та нарыг гарган авчирсан Би ЭЗЭН, та нарын Бурхан. Би буулгыг чинь эвдэж, та нарыг цэх алхуулсан юм.


Египет нутгаас та нарыг авчирсан нь Би байсан. Та нарт аморичуудын нутгийг эзэмшүүлэхээр, Дөчин жил та нарыг цөлд Би удирдсан.


Иудей ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана.


Бурхан зөвхөн иудейчүүдийнх гэж үү? Тэр мөн харийнхных бус уу? Тийм ээ, Тэр бас харийнхных мөн.


Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь тэр чамайг урвуулахыг завдсан тул чи түүнийг чулуугаар шидэж алах ёстой.


Чи Египетийн нутагт боол байснаа, Бурхан ЭЗЭН чинь чамайг гаргаж авсныг санаж яв. Тиймээс би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.


Чи дайсантайгаа тулалдахаар гараад, морьд, тэрэгт цэрэг, өөрийнхөөс чинь илүү олон хүнийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна.


Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.


“Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ.


ЭЗЭНий тэнгэрэлч Гилгалаас Бохимд ирж —Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ үүрд үл цуцална.


«Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар амьдран сууж байгаа нутгийнхаа аморичуудын бурхдаас бүү эмээ» гэж Би та нарт хэлсэн. Харин та нар Миний дуу хоолойг эс сонсов” гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa