Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 20:12 - Ариун Библи 2013

12 Эцэг эхээ хүндэл. Тэгвэл Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр чи урт насална.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 20:12
42 Mawu Ofanana  

Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ авч, газарт сөгдөн мөргөв.


Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.


Тиймээс Батшеба, Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан ээжийгээ угтан авахаар босож түүнд мөргөөд, дахин сэнтийдээ залрав. Тэрээр хатан ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун гар талд суулаа.


Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.


Хэн эцэг эхээ цохино тэр заавал алуулах ёстой.


Хэн эцэг эхээ хараана тэр заавал алуулах ёстой.


Эцгийн сургамж мунхагт эс тоомсорлогдох. Түүний гэсгээлийг хэрсүү нэгэн сахих.


Ач гуч өтгөсийн титэм. Азай буурлууд үрсийн алдар.


Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү Тас харанхуйд бөхөх.


Эцэг эхээ цөлөмчихөөд, “Гэмт үйлдэл бус” гэж хэлэгч болбоос Эвдэн сүйтгэгч хүний хамсаатан мөнөөс мөн.


Түүний баруун гарт нь урт удаан амьдрал Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий.


Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байх.


Эцгийгээ басамжилж, Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийг Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


Тэгээд Иеремиа Рехабынхны гэрт —Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар эцэг Ионадабынхаа тушаалыг дагаж, бүх тушаалыг нь сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул


Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдар” гэж хэлсэн билээ.


Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.


Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Буурлын өмнө босон зогсож, настанг дээдэлж, Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН билээ.


“Миний нэрийг үл хүндлэгч тахилч нар аа! «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна?» гэж түг түмдийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ?» гэж асуудаг.


Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.


“Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд


“Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.


“Чи бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд


Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд.


Тиймээс өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг минь дагаж мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм.


Ингэснээр тэдэнд мөн үр удамд нь өгөхөөр эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан, сүү зөгийн балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм.


Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал


Чи бүрэн бүтэн, зөв туухайтай, бүрэн бүтэн, зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт насална.


“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Энэ нь та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ амь амьдрал чинь юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээрээ урт насална гэв.


Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.


Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.


ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд, тэгвэл та нар амьд байж, сайн сайхан явж, эзэмших газар нутагтаа урт наслах болно.


Ингэснээр чи болон чиний хүү, хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭН Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг, тушаалуудыг нь даган мөрд, тэгвэл чи урт наслах юм.


Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана.


Тэрээр үтрэмд очиж, хадам эхийнхээ зааварлан хэлсэн бүгдийг хийв.


Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд —Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa