1 Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ.
1 Бурхан энэ бүх үгсийг айлдсан нь —
Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.
Тиймээс Мосе ард түмэн уруу бууж, тэдэнд хэлэв.
—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.
Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэрэлч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд илэрхийллийг тэр хүлээн авсан юм.
Та нар хуулийг тэнгэрэлч нараар ирсэн тогтоол гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.
Хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН уулан дээр, галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа хавтангууд дээр түрүүчийн бичээс адил бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.
Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чиний сонссон шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?
Чамайг зааж сургахын тулд тэнгэрээс ЭЗЭН Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн. Тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.
ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.
ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ.
“Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.