25 Бурхан, Израилийн хөвгүүдийг харжээ. Тэгээд Бурхан тэдэнд санаа тавив.
25 Бурхан Израилийн хөвгүүдийг харж анхаарав.
ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.
Тэрээр хүмүүст дуулж, тунхаглахдаа “Нүгэл хийж, зөвийг гажуудуулахад минь Надад хариу эс ирэв.
Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй.
Харин Та харсан билээ. Учир нь мутраараа хариулахын тулд Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу нэгэн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.
Та намайг дайсны гарт тушаагаагүй, Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ.
Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.
Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч иржээ.
Фараонд болон египетчүүдэд Израилийн төлөө ЭЗЭНий үйлдсэн бүхнийг мөн аян замд тохиолдсон бүх хүнд бэрхшээлийг, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсныг Мосе хадам эцэгтээ ярив.
Тэгээд одоо, харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Миний өмнө ирэв. Түүнчлэн тэднийг дарангуйлж байгаа египетчүүдийн дарангуйллыг ч Би харлаа.
Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.
Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.
Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн намайг таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээж өгсөн нь энэ ажээ гэв.
Би Египетэд байгаа ард түмнийхээ дарлагдлыг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.
Тэгээд бид эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон бидний зовлон зүдүүр, зүтгэл болон дарлагдлыг үзээд,
Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.