Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 19:19 - Ариун Библи 2013

19 Дараа нь эвэр бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Дараа нь бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 19:19
9 Mawu Ofanana  

Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.


Зовлон шаналан дотор Чи хашхирсан бөгөөд Би чамайг мултруулав. Аянгын нууц газраас чамд хариу өгч Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан. Села


Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин түүн уруу чулуу шидэж эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй” гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уулан дээр гарч ирэг гэв.


Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй эвэр бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн айн цочирдов.


Түүнтэй Би оньсого таавраар биш, харин ам амаараа, илэн далангүй ярьдаг бөгөөд тэр ЭЗЭНий дүр төрхийг хардаг. Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.


Чамайг зааж сургахын тулд тэнгэрээс ЭЗЭН Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн. Тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.


ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.


бүрээн хүнгэнээн ба үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Үүнийг сонсогчид нь дахин үг бүү айлдаач хэмээн гуйж байсан юм.


Энэ үзэгдэл аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa