Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 19:10 - Ариун Библи 2013

10 Бас ЭЗЭН, Мосед —Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариун байлга. Хувцсыг нь угаалган

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Бас ЭЗЭН Мосед —Ард түмэн уруу очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 19:10
24 Mawu Ofanana  

Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ —Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ цэвэрлэн, хувцсаа сольцгоо!


Саулын ач хүү Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл хөлөө арчлаагүй, сахлаа хусаагүй, хувцсаа ч угаагаагүй ажээ.


Харин тахилч нар хэт цөөдөж, бүх шатаалт тахилын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тиймээс ажил бүрэн дуустал мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахдаа тахилч нарыг бодвол илүү мэрийлттэй хандсан байв.


Тэгээд тэдэнд —Левичүүд ээ, сонсогтун. Одоо өөрсдийгөө болон эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНий өргөөг ариусгаж, бузар зүйлсийг ариун газраас гаргагтун.


Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.


Эдгээрийн сэгийг барьсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.


Түүний оронд хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна.


Ард олонд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Та нар ЭЗЭНий сонорт «Хэн нэгэн бидэнд идэх мах өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж уйлагнасан учир ЭЗЭН та нарт мах өгч, та нар идэх болно.


Цэвэр хүн нь бузартсан хүн дээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр сүрчих ёстой. Долоо дахь өдөрт нь тэр өнөөх хүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш гэхэд цэвэр болох болой.


галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болно. Түүнчлэн бузраас цэвэршүүлэх усаар цэвэршүүлж болно. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга.


Та нар долоо дахь өдөр хувцсаа угаан цэвэр болж, дараа нь та нар хуаранд орж болно гэв.


Левичүүд өөрсдийгөө нүглээс цэвэрлэн, хувцсаа угааж, Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөлөөр өргөв. Аарон тэднийг цэвэршүүлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ.


Тэднийг цэвэршүүлэхийн тулд чи тэдэнд дараахыг хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бие махбодынхоо хамаг үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааж, тэгээд цэвэр болно.


Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Тэгээд Иошуа хүмүүст —Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно гэв.


Бос, ард олныг ариусган, тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориг цээр болсон зүйлс байна. Тэр хориг цээр болсон зүйлсээ дотроосоо зайлуулахаас нааш та нар дайснаа эсэргүүцэж чадахгүй».


Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!


Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.


Самуел —Амар тайван. Би ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ. Биеэ ариусган надтай хамт нядлах тахил өргөхөөр ирэгтүн хэмээв. Тэр мөн Иесси болон түүний хөвгүүдийг ариусган тэднийг нядлах тахил өргөхөд урив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa