Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 18:21 - Ариун Библи 2013

21 Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 18:21
49 Mawu Ofanana  

Тэнгэрэлч —Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.


Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв.


Давид өөртэй нь хамт байсан ард олныг ялгаж, тэдний дээр мянгатын дарга, зуутын дарга нарыг томилов.


Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад хэлэв. “Бурханаас айн эмээж, Зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь


Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээж ирсэн боловч Ахаб намайг алах болно.


Ахаб гэрийн даамал Обадиаг дууджээ. Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа.


Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчид ба шүүн шийтгэгчдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг.


Би дахин —Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юу. Үүнээс л мултрахын тулд Бурханаас эмээж амьдрах ёстой бус уу?


би өөрийн дүү Хананийг цайзын жанжин Хананиатай хамт Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүнээс илүүгээр Бурханаас эмээдэг нэгэн байв.


Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.


Үгээгүйчүүлд эцэг нь болж байв, би. Харийн хүний төлөө хэргийг нь нягталдаг байлаа.


Миний эсрэг гомдоллох боол эсвэл шивэгчнийхээ заргыг би үл тоомсорлосон бол


ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?


Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.


Тиймээс Мосе, Иошуад —Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв.


Мосе чадварлаг хүмүүсийг бүх Израилиас сонгож, мянгат, зуут, тавьт, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүн нар болгов.


Тэрслэл олширсон газар захирагч олшрох Тэнэгэр ухаант захирагч удаан тогтнох.


Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.


Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож, Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна. Тэр шударга үнэнийг хайж, Зөв явдалд эс алгуурлана.


Зөв шударгаар явж, чигч шударгыг өгүүлж, Шударга бус олзыг жигшиж, Хахууль авахаас гараа хол байлгаж Цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн Мууг үзэхгүйн тулд нүдээ анигч нь


Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


хүүтэй зээлүүлдэггүй мөн өсгөж авдаггүй, гараа гажуудлаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүлтийг гүйцэлдүүлдэг,


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.


Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг ярь, амар амгалан ба үнэний шүүлт нь үүд хаалгануудад чинь байг.


Эд хотол түмнээс дуудагдсан хүмүүс бөгөөд эцгүүдийнхээ овгийн удирдагчид, Израилийн мянгатын тэргүүн нар билээ гэв.


Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой.


Харин нэгийг нь үлээхэд Израилийн удирдагчид буюу овгуудын тэргүүнүүд чиний өмнө цуглах ажгуу.


Нэгэн хотод Бурханаас үл эмээдэг, хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ.


Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй


Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.


Тиймээс ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул.


Хотын ахмадууд тэр хүнийг барьж авч цээрлүүлэх ёстой.


дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй,


Түүнтэй хамт Израилийн овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн бүлийн тэргүүн болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилийн овгуудын дотор өөрсдийн эцэг өвгөдийн бүлийн тэргүүнүүд байв.


Хаан өөртөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, газраа хагалуулан ургацаа хураалгаж, дайны зэр зэвсэг болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.


Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa