2 Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов.
2 Израилийн хөвгүүдийн бүх чуулган цөлд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллов.
Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотын эрчүүд болох Содомын эрчүүд хөгшин залуугүй бүгд тал бүрээс цуглан гэрийг нь бүсэлж,
Гэвч тэд үйлсийг нь үтэр мартав. Зөвлөгөөг нь тэд эс хүлээв.
Харин майхнууд дотроо эгдүүцэн бувтнасан. ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй.
Эцэг өвгөд маань Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Таны үй олон энэрлийг тэд саналгүй, Харин тэнгисийн, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн.
Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?
Ард түмэн Мосед гонгинолдон —Бид юу уух вэ? гэцгээв.
Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв.
Тэд Мосе Аарон нарт —Та нар Фараон ба албат нарынх нь нүдэнд биднийг жигшүүр болгож, биднийг алуулахаар тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.
Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн,
Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё.