Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 16:15 - Ариун Библи 2013

15 Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биенээсээ —Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд —Энэ нь та нарт идүүлэхээр ЭЗЭНий өгсөн талх юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биеэсээ —Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд —Энэ бол ЭЗЭНий та нарт идүүлэхээр өгсөн талх юм.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 16:15
19 Mawu Ofanana  

Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж, Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гаргаж өгсөн. Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.


Тэдэнд зааварчлахын тулд Та сайн Сүнсээ өгөв. Та маннагаа тэдний амнаас салгасангүй. Та тэднийг ундаасахад ус өгсөн.


Гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч, Тэнгэрийн талхаар тэднийг хангасан.


Тэдэнд идүүлэх маннагаар Дээрээс нь бороо оруулан Тэр тэдэнд тэнгэрийн тариаг өгсөн.


Израилийн гэрийнхэн үүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт байв.


Мосе, Ааронд —Ваар авч, дотор нь нэг омер манна хий. Үүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв.


ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.


“Нааш ир, талхнаас минь зоогло Хольсон дарснаас минь уугтун.


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.


Ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм.


Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн.


Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Өвөг дээдэс чинь идээд, үхсэнтэй адилгүй, энэ талхыг идэгч нь мөнхөд амьдарна гэлээ.


бүгд адилхан сүнслэг хоол идэж,


Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ.


Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.


Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүдэд дахин манна байсангүй. Харин тэр жилдээ тэд Канаан нутгийн ургацаас хүртэв.


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa