24 Ард түмэн Мосед гонгинолдон —Бид юу уух вэ? гэцгээв.
24 Ард түмэн Мосед гомдоллон —Бид юу уух вэ? гэцгээв.
Гэвч тэд үйлсийг нь үтэр мартав. Зөвлөгөөг нь тэд эс хүлээв.
Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?
Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов.
Тэд Мосе Аарон нарт —Та нар Фараон ба албат нарынх нь нүдэнд биднийг жигшүүр болгож, биднийг алуулахаар тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.
Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн,
Тиймээс л чи болон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан байна. Харин Аарон хэн болоод та нар түүний эсрэг гомдоллон гонгинолдоно вэ? гэлээ.
Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож —Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв.
Харин Мосед ЭЗЭН —Тэрслэгчдэд тэмдэг болсоор байхын тулд Аароны таягийг гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр Миний эсрэг хандсан тэдний гоншгонооныг чи эцэслэх бөгөөд эс бөгөөс тэд үхнэ гэж айлдав.
Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.
Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу?
Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё.
Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ.
Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.