Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 15:14 - Ариун Библи 2013

14 Донсолж байна, сонссон ард түмнүүд, Айж байна, филистчүүд.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Ард түмнүүд сонсоод чичирч, Филистийн оршин суугчид аймшигт автагдав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 15:14
20 Mawu Ofanana  

Ингээд Давидын алдар нэр бүх нутагт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.


Тэнд тэд айдас чичрэлд, Төрж буй эмэгтэйнх шиг өвдөлтөд автжээ.


Дорнын салхиар Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхчсэн.


“Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун! Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх агаад Үр жимс нь нисдэг галт могой болой.


Үүд хаалга аа, уйлагтун! Хот оо, цурхиран уйл! Хамаг филистчүүд ээ, та нар Сарниж алга болцгоо! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний жагсаалын цэргээс Нэг нь ч эс хоцров.


Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд шанална.


«Би үндэстнүүдийн дунд, Чиний мэдэхгүй газруудад Сүйрлийг чинь аваачих үедээ Үй олон ард түмний зүрхийг зовоох болно.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, Эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


Кушаны майхнуудыг зовлон нөмөрч, Мидиан газрын майхнуудын Хөшигнүүд нь чичрэхийг би харлаа.


энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Өө ЭЗЭН, Та энэ ард олны дунд байгаа. ЭЗЭН Та болон тэд нүүр нүүрээ хардаг, Таны үүл тэдний дээр тогтон байдаг бөгөөд Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг гэдгийг тэд сонсоцгоосон билээ.


Тэрээр ард түмнийхээ хөвгүүдийн нутаг дахь мөрний дэргэд орших Петорт буй Беорын хүү Балаам уруу элч нарыг илгээж түүнийг дуудуулан —Харагтун, Египетээс нэгэн ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын хөрсийг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.


Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх бүхий л ард түмнийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний сургийг сонсоод, чамаас болж чичирч, бэмбэгнэх болно” гэсэн.


тэр ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил агуу том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.


Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ.


Тэд Иошуад —Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.


Тэд түүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Египетэд Түүний хийсэн бүхнийг сонсов.


Филистчүүд —Бурхад тэдний хуаранд залран ирлээ хэмээлдэн түгшицгээв. Тэгээд —Урьд нь ийм юм тохиолдож байгаагүй тул бид золгүй еэ!


Бид золгүй еэ! Хэн биднийг энэ агуу хүчит бурхдын мутраас мултлан аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг элдэв төрлийн гамшгаар цөлд цохисон бурхад мөн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa