10 Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд тугалга мэт живэв.
10 Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв. Их усанд тэд тугалга мэт живэв.
Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.
Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд хиарсан хүнээс илүүг энэ ой залгижээ.
Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан
Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.
Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгэж, их усыг урсгадаг.
Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.
Их ус тэднийг бүрхсэн юм. Гүн уруу тэд чулуу мэт живэн одсон юм.
Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв? Хэн салхийг алгандаа атгаж байв? Хэн усыг дээлэндээ боож чадав? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү?
ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана.
Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.
Тэд тэнд «Египетийн хаан Фараон чанга шуугиан юм. Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ.
Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Бодол санаагаа хүнд тунхагладаг, Үүрийн туяаг харанхуй болгож, Дэлхийн өндөрлөгүүдээр алхлах Нэгэн болох Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан юм.
Хүмүүс гайхаж —Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байгаа юм бол оо? гэлцэв.
та нарын хойноос хөөж ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд ЭЗЭН живүүлэхдээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгт цэргүүдэд юу үйлдсэнийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг,