Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 14:30 - Ариун Библи 2013

30 Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг Израиль харав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

30 Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсуудыг Израиль харав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 14:30
17 Mawu Ofanana  

ЭЗЭН, Хезекиаг болон Иерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас мөн бүх дайсны гараас аварч, тэднийг тал бүрд нь удирджээ.


Үзэн ядагчийнх нь гараас Тэр тэднийг аварч, Дайсны гараас зольсон.


Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан.


Өшөө авалтыг хараад Зөвт нь баярлана. Буруутын цусанд тэрээр Хөлөө угаана


Бурхан минь энэрэл хайраараа Намайг угтан авна. Бурхан минь намайг Дайснуудыгаа харахыг зөвшөөрнө.


Чи зөвхөн нүдээрээ хараад л Буруутад өгөх хариуг үзэх болно.


Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.


Тэгэхэд ард түмэн нь Мосегийн үеийн, эртний өдрүүдийг дурсан санасан. Сүргийнхээ хоньчинтой нь хамт тэднийг Тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Дунд нь Ариун Сүнсээ оруулсан Тэр хаана байна вэ?


“Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан Аврагч нь болов.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Хэдий та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Эзэн нэгтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.


ЭЗЭН, Израилийн хөвгүүдэд “Та нарыг египетчүүдээс, аморичуудаас, Аммоны хөвгүүдээс мөн филистчүүдээс Би аварсан бус уу?


Гэвч Саул —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН, Израильд авралыг өгсөн гэв.


Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa