Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 14:21 - Ариун Библи 2013

21 Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 14:21
30 Mawu Ofanana  

Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа.


Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан


Тэр хүчээрээ далай тэнгисийг номхруулж, Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.


Гэрэл аль замаар тараагддаг вэ? Дорнын салхи хаагуур газар дэлхий уруу үлээгддэг вэ?


Улаан тэнгисийг хоёр хуваасан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Гал, мөндөр, цас, манан, Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,


Тэрээр далайг хуурай газар болгосон Тэд хөлөөрөө алхаж голыг гаталсан. Тэнд бид Түүнд баярлацгаав.


Хүчээрээ далайг хувааж, Усан доторх луунуудын Толгойг Та бяцалсан.


Далайг хувааж, тэднийг дундуур нь гатлуулж, Их усыг ч овоо мэт Тэр зогсоосон.


Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй.


Хамрын тань амьсгал усыг бөөгнөрүүлж, Овоо мэт болсон давалгаа урсахаа умартан, Оёоргүй гүн далайд өтгөрөв.


ЭЗЭН, Мосед —Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, салаа, цөөрөм, бүх усан сан дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар мод, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.


Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, Хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН, Канааны цайзуудыг Эвдэх тушаал буулгав.


Тэнгис дундуур зам, Хүчит усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна.


Би тэнгисийн гүнд «Хатагтун. Би урсгалуудыг чинь ширгээнэ» гэж айлддаг.


Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав? Миний мутар зольж чадахааргүй богино болсон юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй юу? Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж, Гол мөрөнг цөл болгох бөгөөд Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ.


Далай тэнгис, их гүний усыг хатаан Золигдогсдыг гатлуулахын тулд Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?


Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн.


Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,


Тал нутгаар морьдыг мэт Тэднийг бүдрүүлэхгүйгээр гүн усан дундуур хэн удирдав?


Та морьдоо хөлөглөн Авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь Гол мөрнүүдэд уурссандаа, Эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнээ юу?


Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.


Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.


Бүх Израиль, үндэстэн даяараа Иорданыг хуурай газраар гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогссоор байлаа.


Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa