Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 13:5 - Ариун Библи 2013

5 Та нарт өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан тэр газар буюу канаан, хит, амори, хиви, иебусчуудын нутаг, сүү бал урссан газартаа ЭЗЭН та нарыг аваачих үед та нар уг сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 ЭЗЭНий та нарт өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан тэр газар буюу канаанчууд, хитчүүд, аморичууд, хивичүүд, иебусчуудын нутаг, сүү балаар бялхсан газарт ЭЗЭН та нарыг аваачих үед та нар энэ сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 13:5
31 Mawu Ofanana  

Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангаргаа биелүүлнэ.


Иосеф ах дүү нартаа —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,


хиви, арки, сини,


Та нар энэ үйл явдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгон үүрд тэмдэглэ.


Тиймээс жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.


ЭЗЭН чамд болон эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутагт аваачин тэр газрыг чамд өгөх үед


Тиймээс та нарыг Египетийн зовлон зүдүүрээс гаргаж сүү бал урссан нутаг болох канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутагт аваачна гэж Би амлав» хэмээсэн” гэж хэл.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.


Абрахам, Исаак, Израиль хэмээх зарц нараа санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан “Би үр удмыг чинь тэнгэрийн од шиг олшруулж, амласан бүх газраа үр удамд чинь өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэж тэдэнд айлдсан шүү дээ гэв.


ЭЗЭН, Мосед —Явцгаа, чи болон Египет газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан нутагт оч.


Энэ өдөр чамд Миний юу тушааж байгааг сахигтун. Үзэгтүн, амори, канаан, хит, периз, хиви болон иебусчуудыг Би та нарын өмнөөс хөөж гаргаж байна.


Би мөн тэдэнд Канаан нутгийг, хэрэн хэсээд цагаачилж суугаа нутгийг нь өгөхөөр гэрээгээ тэдэнтэй байгуулсан.


Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав.


өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү, зөгийн балаар бялхсан газар нутгийг өгнө гэж тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв» гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв.


Эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү, зөгийн балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ.


Би тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газрын сор, сүү, зөгийн балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.


Харин Би «Та нар сүү балаар бялхсан тэдний нутгийг эзэмших бөгөөд Би Өөрөө та нарт эзэмшүүлэхээр тэр нутгийг өгөх болно» гэж та нарт айлдсан. Та нарыг үндэстнүүдээс тусгаарласан та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийн асрагч мэт цээжиндээ тэднийг тэвэрч, эцэг өвгөдөд нь Таны амласан газар уруу авч явагтун” гэж хэлэгдэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?


Тэд түүнд ийнхүү хэлэв. —Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нь үнэхээр сүү, зөгийн бал урссан нутаг мөн бөгөөд түүний үр жимс энэ байна.


“ЭЗЭН энэ ард түмнийг тангараглан амласан нутагтаа аваачих чадалгүй байсан учраас Тэр тэднийг цөлд алав” гэх болно.


Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.


“Египетээс гарч ирсэн хүмүүс Намайг бүрэн дагаагүй тул тэднээс хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковт Миний амласан тэр нутгийг харахгүй.


Чиний байлдан эзлэхээр очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн чи тэднийг байлдан эзэлж, нутагт нь оршин суух үедээ


ЭЗЭН Бурхан чинь эдгээр үндэстнийг устгаад, ЭЗЭН Бурхан чинь газар нутгийг нь чамд өгөхөд чи тэднийг байлдан эзлээд, тэдний хот, орон байруудад нь амьдран суухдаа


ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа,


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,


Та нар Иорданыг гаталж Иериход ирсэн. Иерихогийн иргэд болох аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан боловч Би тэднийг гарт чинь өгсөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa