22 Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс холдсонгүй.
22 Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс зайлсангүй.
Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж, Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.
Та агуу энэрлээрээ тэднийг цөлд орхисонгүй. Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй. Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч Шөнөөр тэднийг орхисонгүй.
ЭЗЭН Мосед айлдан —
Израилийн хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэрэлч хөдөлж, тэдний ард очлоо. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард зогсов.
Учир нь бүх аян замынх нь туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь түүн дээр гал үзэгддэг байв.
дараа ЭЗЭН, Сион уулын бүх дэвсгэр болон чуулгануудынх нь дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно.
Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл асрын дээр гал мэт үзэгдэв.
Үүлээр хувцасласан, өөр нэгэн хүчит тэнгэрэлч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.