10 Тиймээс жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.
10 Тийм учраас жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.
Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.
Та нар бас Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би түг түмнийг чинь Египет нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.
Египет нутгаас тэднийг гаргахын тулд ЭЗЭНий сахиж хоносон шөнө энэ юм. Энэ нь Израилийн хөвгүүн бүхний сахиж хонох, үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.
Та нарт өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан тэр газар буюу канаан, хит, амори, хиви, иебусчуудын нутаг, сүү бал урссан газартаа ЭЗЭН та нарыг аваачих үед та нар уг сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой.
Чи Исгээгүй талхны баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.
Харин уг сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй талхны баяр бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх идэх ёстой.