Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 12:51 - Ариун Библи 2013

51 Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

51 Яг тэр өдөр ЭЗЭН Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египетийн нутгаас гаргав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 12:51
25 Mawu Ofanana  

Иосеф ах дүү нартаа —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,


Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ.


ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.


Израиль нь Египетээс, Иаковын гэр нь харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад


Израилийг тэдний дундаас гарган авчирсан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав.


Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв.


ЭЗЭН, Мосед —


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв.


Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.


“Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ.


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Тэгээд Фараон та нарыг сонсохгүй. Тэгэхэд Би мутраа Египет дээр тавьж, үлэмж их ял шийтгэлүүдээр дамжуулан Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг түг түмээр нь Египет нутгаас гаргана.


Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гарган авчрахдаа Би тэднийг майханд амьдруулсныг танай хойч үеийнхэн үүгээр мэдэх юм. Би ЭЗЭН, та нарын Бурхан” гэж хэлэгтүн гэв.


Египет нутгаас та нарыг авчирсан нь Би байсан. Та нарт аморичуудын нутгийг эзэмшүүлэхээр, Дөчин жил та нарыг цөлд Би удирдсан.


Үнэхээр Би та нарыг Египет нутгаас авчирч, Боолчлолын гэрээс золин аварсан. Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.


Бурхан тэднийг Египетээс гарган авчирчээ. Тэдний хувьд Тэрээр зэрлэг үхрийн эвэр мэт юм.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны, Египет нутгаас гарсан Израилийн хөвгүүдийг тоологтун гэлээ.


Мосе Аарон нарын удирдлага дор, дайчдынхаа бүлэглэлүүдээр Египет нутгаас гарсан Израилийн хөвгүүдийн аян зам энэ юм.


Израилийн ард түмний Бурхан, эцэг өвгөдийг маань сонгож, Египет нутагт харийнх байхад нь тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр тэднийг тэндээс гаргасан.


Абиб сард ЭЗЭН Бурхан чинь чамайг Египетээс шөнөөр гаргаж авсан учир Абиб сарыг сахиж, ЭЗЭН Бурхандаа зориулан Алгасалыг тэмдэглэ.


Тэр эцэг өвгөдийг чинь хайрлаж, тэдний дараах үр удмыг нь сонгосон учир Тэр чамайг Өөрийн аугаа хүчээрээ Египетээс авчирсан нь


Мосе Аарон хоёрыг Би илгээж, египетчүүдийн дунд олон зүйлийг Би Өөрөө хийж Египетэд гамшиг тохоосон. Үүний дараа тэндээс та нарыг Би гаргасан.


Хэдий та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Эзэн нэгтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa