Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 12:50 - Ариун Библи 2013

50 Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

50 Бүх Израилийн хөвгүүд Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 12:50
21 Mawu Ofanana  

Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав.


Уугуул нутгийнханд ч, та нарын дунд суугаа ирмэлд ч нэг л хууль байг гэж айлдав.


Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.


“Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ.


Тэгээд Фараон та нарыг сонсохгүй. Тэгэхэд Би мутраа Египет дээр тавьж, үлэмж их ял шийтгэлүүдээр дамжуулан Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг түг түмээр нь Египет нутгаас гаргана.


Ингээд Мосе, ЭЗЭН өөрт нь тушаасанчлан, ЭЗЭНий үгийн дагуу уг төлбөр мөнгийг Ааронд болон түүний хөвгүүдэд өгөв.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв.


Израилийн хөвгүүд түүнчлэн үйлдэж, тэднийг хуарангийн гадна гаргав. Израилийн хөвгүүд тийн Мосед ЭЗЭНий айлдсан ёсоор болголоо.


Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байхын тулд уулзалтын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлж, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аваад Аарон ба түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой гэж айлдлаа.


Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн нь бүхэлдээ левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв.


Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө уулзалтын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд үйлдэв.


Тэд Синаин цөлд байхдаа эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр Алгасалыг сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийн үйлдэв.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй.


Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.


Эх нь үйлчлэгчдэд —Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд гэв.


Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.


Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa