28 Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
28 Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
Давид өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг бут цохив.
Елиа явж, ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав.
та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доор бөхийн мөргөв.
Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо.
Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэж, египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ.
Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.
Ариун газрын үйлчлэлийн бүх төрлийн ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб, мөн ур авьяаст хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэхээр болов.
Ингэснээр уулзалтын майхан асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв. Тэд тийнхүү хийжээ.
Тийнхүү Израилийн хөвгүүд бүх ажлыг Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу хийжээ.
Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.
Мосе Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон болон албат нарынх нь өмнө хаяхад тэр нь могой болжээ.
ЭЗЭНээс тэдэнд тушаасан ёсоор Мосе Аарон нар хийв. Тэд тийнхүү хийлээ.
Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдэд хэлсэнд тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн уруу чулуу шидлэв. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд үйлдэв.
Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийнхүү хийв.
Мосе болон тахилч Елеазар нар Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв.
Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий хандив буюу алба гувчуурыг Мосе өгчээ.
Өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор, Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын тавь бүрээс нэгийг Мосе авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд тэдгээрийг өгөв.
Израилийн хөвгүүд түүнчлэн үйлдэж, тэднийг хуарангийн гадна гаргав. Израилийн хөвгүүд тийн Мосед ЭЗЭНий айлдсан ёсоор болголоо.
Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.
Итгэлээр тэр, Алгасалыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм.
Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд ийнхүү тэр газар нутгийг хуваав.
Эмэгтэй —Та нарын хэлснээр болог гэлээ. Ийнхүү тэр тэднийг явуулж, тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяаг цонхноосоо уяжээ.
Ингээд Израилийн хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, Иошуад ЭЗЭНий айлдсанчлан, Израилийн хөвгүүдийн овгийн тоогоор арван хоёр чулууг Иорданы тэхий дундаас өргөж, хоноглох газартаа аваачаад тэнд тавив.