Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 12:19 - Ариун Библи 2013

19 Долоо хоногийн туршид гэрүүдээс чинь ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь ирмэл ч бай, нутгийн уугуул ч бай тэр хүн Израилийн хотол түмнээс таслагдана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 12:19
13 Mawu Ofanana  

Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.


Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид” гэв.


ЭЗЭН, Мосе Аарон нарт —Алгасалын зарлиг ийм байна. Ямар ч гаднын хүн үүнээс идэж болохгүй.


Хэрэв та нартай хамт байгаа ирмэл хүн Алгасалыг ЭЗЭНд тэмдэглэхийг хүсвэл бүх эр хүйстэн нь хозлуулсныхаа дараа л үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хозлуулаагүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Долоон өдрийн турш исгээгүй талх идэж, өөртөө болон бүх хил хязгаарынхаа дотор та нар исгэх хөрөнгийг бүү байлга.


Чи Исгээгүй талхны баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.


Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.


Чи Исгээгүй талхны баярыг сахь. Чамд Миний тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоон өдөр исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.


Эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Алгасал болно.


Харин цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Алгасалыг сахихгүй хүн байх аваас тэрээр ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ.


Чи үүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Харин үүнийг долоо хоногийн турш исгээгүй талх буюу зовлон зүдүүрийн талхтай хольж ид. Учир нь чи Египет нутгаас яаруу гарсан билээ. Ийнхүү чи амьдралынхаа бүхий л өдрийн туршид Египетээс гарсан тэр өдрийг санаж явах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa