Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 12:11 - Ариун Библи 2013

11 Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 12:11
21 Mawu Ofanana  

Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэн ёсоор өөрийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэгтүн гэж тушаав.


Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.


Мосе Израилийн бүх ахмадыг дуудан тэдэнд —Явж урагтаа хурга шилж аваад Алгасалд нядал.


та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доор бөхийн мөргөв.


ЭЗЭН, Мосе Аарон нарт —Алгасалын зарлиг ийм байна. Ямар ч гаднын хүн үүнээс идэж болохгүй.


Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална.


Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Алгасалын баярыг тэмдэглэх бөгөөд исгээгүй талх долоо хоногийн турш идэх ёстой.


Эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Алгасал болно.


Эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Алгасал байна.


Тэднийг Египет нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН, Мосетэй ярин —


Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг.


Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.


Эцэг эх нь жил бүр, Алгасалын баяраар Иерусалим явдаг байв.


Түүний хөлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.


Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан.


Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.


Абиб сард ЭЗЭН Бурхан чинь чамайг Египетээс шөнөөр гаргаж авсан учир Абиб сарыг сахиж, ЭЗЭН Бурхандаа зориулан Алгасалыг тэмдэглэ.


Уг сарын арван дөрөвний өдрийн орой Израилийн хөвгүүд Иерихогийн тал газарт, Гилгалд буудаллаж байхдаа Алгасалыг тэмдэглэв.


Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa