Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 11:8 - Ариун Библи 2013

8 Таны эдгээр бүх албат над дээр ирээд, надад мөргөж, “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд ихэд хилэгнэн Фараоныхаас гарав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Таны эдгээр бүх зарц нар над уруу ирээд, надад мөргөж “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд маш хилэгнэн, Фараоныхаас гарав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 11:8
18 Mawu Ofanana  

Бен-хадад, Ахаб уруу элч нарыг явуулан —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар ногдох шороо Самарид үлдэх аваас бурхад намайг шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж хэлүүлэв.


Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан, Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байсангүй.


Тэднийхээ чанга дуу болон эл үгсийг сонсоод миний уур ихэд хүрэв.


ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч. Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.


Мосе —Та зөв ярьж байна. Би нүүрийг тань дахин харахгүй гэж хэлэв.


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


Чамайг дарлагчдыг Би Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг Бүх махбод мэдэх болно.”


Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авав. Би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.


Тэгэхэд Небухаднезар хилэнд автаж, Шадрах, Мешах, Абеднего нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тэрээр тушаав.


(Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.)


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


Бүх үндэстэн “ЭЗЭН энэ газарт яагаад ийм юм хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл


Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн Гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.


Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Барак Зебулун ба Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрийг дагуулан явсан бөгөөд Дебора ч түүний хамт явав.


Тэр Суккотын хүмүүст —Би Мидианы хаад Зеба Залмунна нарыг нэхэж явна. Намайг дагалдан яваа хүмүүс ядарч эцсэн тул тэдэнд талх хайрлаач гэсэнд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa