Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 10:7 - Ариун Библи 2013

7 Фараоны албат нар нь түүнд —Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач! Тэд Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сүйрсэн болохыг та мэдэхгүй байна гэж үү? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Фараоны зарц нар нь түүнд —Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач. Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сөнөсөн болохыг та ойлгохгүй байна гэж үү? гэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 10:7
16 Mawu Ofanana  

Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.


Египетчүүд —Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг нутгаасаа бушуухан гаргах гэж шавдуулав.


Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.


Би мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.


Илбэчид Фараонд —Энэ нь Бурханы хуруу байна гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Буруут нь гэмт үйлдэлдээ урхидуулах Харин зөвт нь дуулан баясах.


Үхлээс ч илүү гашууныг би олж харав. Юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь тэр эмд олзлогдох аж.


Чи газар нутгаа сүйтгэж, Ард түмнээ алсан учир Тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Ёрын мууг үйлдэгчдийн үр удам Дахин үл дурсагдана.


Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь, Хүчээ өмс! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тасчиж, Лууг нэвт хатгасан нь Та бус уу?


Моаб хугарч, жижиг хүүхдүүд нь хашхирцгаав.


Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.


ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд зохистой байдлаар мөн сатааралгүйгээр Эзэнд үнэнч байхын чинь төлөө үүнийг хэлж байна.


та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг өмнөөс чинь хөөн зайлуулахаа болино гэдгийг бат мэдэгтүн. Харин Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол энэ үндэстнүүд та нарт урхи ба занга, нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.


Саул —Давидад Михал урхи болог. Филистчүүдийн гарыг түүний эсрэг болгохын тулд Михалыг түүнд өгье гэж бодов. Тийм учраас Саул хоёр дахь удаагаа Давидад —Өнөөдөр чи миний хүргэн болж болно гэв.


Тиймээс тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газарт нь буцаа гэж шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун болж, Бурханы мутар тэнд маш хүндээр дарж байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa