Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 10:6 - Ариун Библи 2013

6 Тэд чиний гэрүүд, бүх албатын чинь гэр, хамаг египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг мөн эцэг өвгөд чинь энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно” гэж айлдаж байна гэв. Мосе эргэж Фараоныхаас гарлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэд та нарын гэрүүд, чиний бүх зарц нарын гэр, бүх египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг, өвөг дээдэс энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно” гэж хэлсэн. Мосе эргэж Фараоныхаас гарав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 10:6
11 Mawu Ofanana  

Тэгэхгүй шүү! Хүссэн ёсоороо та нарын эрчүүд нь явж, ЭЗЭНд үйлчлэг гэж хэлэв. Тэгээд тэд Фараоныхаас хөөгдөв.


Египетийн бүх нутагт урьд өмнө байгаагүй бас хойшид хэзээ ч үл гарах асар их уйлаан майлаан болно.


Таны эдгээр бүх албат над дээр ирээд, надад мөргөж, “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд ихэд хилэгнэн Фараоныхаас гарав.


Хэрвээ чи Миний ард түмнийг явуулахгүй бол, үзэгтүн, Би чамд болон чиний албатууд, ард түмэнд чинь бас танай гэрүүдэд бөөн ялаа явуулна. Египетчүүдийн гэр орон мөн тэдний газар нь бөөн ялаагаар дүүрнэ.


Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, унтлагын өрөөнд чинь, орон дээр чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно.


Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш энэ цагийн орчимд оруулна.


Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд гал үргэлжлэн цахилж байлаа.


Бүрхэг, харанхуй өдөр, Манантай, түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт Агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь болж байгаагүй, Үүнээс хойш олон үед ч дахин гарахгүй.


Тэд хотыг дайран хэрмэн дээгүүр гүйлдэж, Байшин өөд авиран, хулгайч мэт цонхоор дотогш орно.


Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa