20 Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.
20 Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.
ЭЗЭН, Мосед —Фараонд оч. Учир нь Би түүний зүрх болон түшмэдийнх нь зүрхийг хатууруулсан. Ингэснээр Би эдгээр тэмдгээ тэдний дунд тавьж,
ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн нутаг даяар нэг ч царцаа үлдсэнгүй.
ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсанд тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.
Мосе Аарон нар энэ бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлдсэн боловч ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулсангүй.
Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан явахыг чинь зөвшөөрөхгүйг Би мэдэж байна.
ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.
ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.
Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан зүрхийг нь зөрүүдлүүлж өнөөдрийнх шиг болгосон байна.