Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 1:14 - Ариун Библи 2013

14 Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 1:14
30 Mawu Ofanana  

ЭЗЭН, Абрамд —Чиний үр удам хүний нутагт ирмэл хүн болж тэнд боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана гэдгийг мэдтүгэй.


Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд —Миний эцэг буулгыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.


“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ” Одоо Израиль хэлэг.


Хонины хашаанд хэвтэх үедээ та нар Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр, Солонгорсон алтлаг өд нь мэт ажгуу.


“Би мөрнөөс нь ачааг буулгаж, Гарыг нь сагснаас чөлөөлөв.


Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа.


Египетчүүд Израилийн хөвгүүдийг ажилд албадан шахав.


Дараа нь Египетийн хаан нэгийг нь Шифра, нөгөөг нь Пуа гэдэг еврей эх баригч нарт —


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж сүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ.


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сүнс, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов.


Буруут захирагч ядуу түмний дээр байх нь Архирах арслан ба дайрах баавгай мэт.


Иймд түг түмдийн БУРХАН Эзэн ийн айлдаж байна. —Сионд оршдог ард түмэн минь! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.


Тасралтгүй цохих уураараа Ард түмнүүдийг цохиж, Зогсоолтгүй мөшгөх хилэнгээрээ Үндэстнүүдийг захирав.


«Тонгой. Бид дээгүүр чинь алхана» хэмээн чамд хэлсэн Энэлгэгчдийн чинь гар дээр би үүнийг тавина. Чи нуруугаа газар мэт, Тэдний алхах гудамж мэт болгосон билээ.”


“Ард түмэн минь шалтгаангүйгээр аваачигдсан байхад одоо Би энд юу хийж байна аа?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэднийг захирагчид улилдан өдөр бүр нэрийг минь үргэлжлэн доромжилсоор” хэмээн ЭЗЭН айлдаж байна.


Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?


Түүнийг хатуу ширүүнээр бүү захир, харин Бурханаасаа эмээ.


Өөрсдийн чинь дараа гарах хөвгүүдэд тэднийг эзэмшил болгон өвлүүлэхээр та нар гэрээслэн өгч болно. Тэд та нарт үеийн үед үйлчлэх болно. Харин ах дүү чинь болох Израилийн хөвгүүдийн тухайд, та нар бие биенээ хатуу ширүүнээр захирах ёсгүй.


Тэрээр хөлсний хүн мэт жилээс жилд эзэнтэйгээ хамт байх бөгөөд эзэн нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй.


Миний ард түмний биеийг идэж, Тэдний арьсыг нь хуулан, ясыг нь хугалж, Тогоо саван дахь мах адил тэднийг хэрчдэг”


Өөртөө зориулан бүслэлтэндээ ус татаж ав! Бэхлэлтүүдээ бэхжүүл. Шаварт явж, наалданг шаврыг зуурч, Тоосго шатаах зуухнуудаа засварла.


Бидний эцэг өвгөд Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар амьдран суусан бөгөөд египетчүүд бидэнд болон эцэг өвгөдөд маань муугаар хандаж байсан.


Тэр бидний удмынхны эсрэг заль гарган, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг өвөг дээдэст маань албадаж байсан.


Би Египетэд байгаа ард түмнийхээ дарлагдлыг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.


Харин египетчүүд бидэнд муугаар хандаж, биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн.


Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.


Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa