20 Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш, Энэрэл хайр ба үнэнийхээ төлөө Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.
Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.
та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.
Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.
Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.
алдар нь чуулган дотор, бүх үеийнхэнд Христ Есүс дотор үеийн үед байх болтугай. Амен.
Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.
Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.
Эрин үеүдийн Хаан, мөхөшгүй, үл үзэгдэх цор ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, сүр хүч, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.
биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен.
Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.
Тэр чанга дуугаар —Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.
Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга Хүч, баялаг, мэргэн ухаан, Сүр хүч, хүндэтгэл, Алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа.
Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.