Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Филиппой 3:15 - Ариун Библи 2013

15 Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юманд та нар өөр бодолтой аваас, үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юман дээр та нар өөр бодолтой байвал, үүнийг бас Бурхан та нарт илэрхийлнэ.

Onani mutuwo Koperani




Филиппой 3:15
21 Mawu Ofanana  

Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө.


Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.


Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? гэв.


“Тэд бүгд Бурханаар сургагдана” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг.


Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.


Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой.


Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай.


Төлөвшсөн хүмүүсийн дунд бид мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, арилж одох энэ үеийн удирдагчдынхыг ч бус,


Та нарыг өөрөөр бодохгүй гэдэгт Эзэн дотор би та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.


Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж


Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.


Та нарын нэг, Христ [Есүсийн] зарц Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиралдаа тэмцдэг.


Харин ах дүүсийн хайрын талаар та нарт бичих хэрэггүй аж. Учир нь та нар өөрсдөө бие биенээ хайрлахыг Бурханаар заалгажээ.


Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.


Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.


Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa