Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Филиппой 2:26 - Ариун Библи 2013

26 Тэр та бүгдийг үгүйлэн, өвчтэй буйг нь та нар сонссоноос болж шаналсан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Тэр та бүгдийн хүслэн болсон байв. Түүнийг өвчтэй байна гэж та нар сонссон тул тэр шаналсан.

Onani mutuwo Koperani




Филиппой 2:26
23 Mawu Ofanana  

Тэгтэл Амноны үхлийн тухайд Давид хаан тайвширсан учраас Абсаломын хойноос явахыг эрмэлзэх болов.


Ард олныг устгаж байсан тэнгэрэлчийг хараад Давид, ЭЗЭНд —Нүгэл үйлдэн буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр бууг гэв.


Хэдийгээр би “Би гомдолоо мартаж, Гунигт төрхөө орхиж, хөгжөөнтэй байя” гэж хэлдэг ч


Буруутгал зүрхийг минь эмтэлж, Би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг хүлээсэн ч Хэн ч байсангүй. Тайтгаруулагчийг ч бас эс олов.


Шаналал хүмүүний зүрхийг дарамтлах. Сайн үг баярлуулах.


Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.


Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.


Петрийг бас Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, шаналж эхлэв.


Харин Паул —Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.


Учир нь та нарыг батжуулахын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцахсан гэсэндээ та нарыг харахыг би ихэд хүсдэг.


Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.


Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байна.


Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно.


Бурханаас та нарт өгөгдсөн давамгай ивээлийн учир тэд та нар уруу тэмүүлэн, та нарын төлөө залбирдаг юм.


Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн.


Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх зовлон шаналлаас минь болж зүрх бүү алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.


Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан,


Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн.


Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгцээнд минь үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь чухал гэж би бодлоо.


Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж намайг ч бас өршөөв.


Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун.


Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa