18 Үүнчлэн та нар ч баярлаж, надтай баярлан хөөрөөрэй.
18 Түүнчлэн та нар ч баярлаж, баяр хөөрөө надтай хуваалцаарай.
Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх зовлон шаналлаас минь болж зүрх бүү алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.
Би тахил ба итгэлийн үйлчлэл дээр чинь ундаан өргөл болон асгагдсан ч баярлаж, та бүхэнтэй баярлан хөөрнө.
Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл байдлыг чинь мэдээд, би бас урамтай байх болно.
Эцэст нь ах дүүс минь, Эзэн дотор баярла. Та нарт өнөө л зүйлээ бичих нь надад төвөгтэй биш бөгөөд харин та нарт хамгаалалт болно.
Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!