Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Филиппой 2:17 - Ариун Библи 2013

17 Би тахил ба итгэлийн үйлчлэл дээр чинь ундаан өргөл болон асгагдсан ч баярлаж, та бүхэнтэй баярлан хөөрнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Хэрэв би та нарын итгэлийн үйлчлэл ба тахил дээр ундаан өргөл болон асгагдаж байгаа ч баярлаж, өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцана.

Onani mutuwo Koperani




Филиппой 2:17
21 Mawu Ofanana  

Энэ нь ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм.


Мөн хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан өргөл байна. Сархдаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд асгана.


Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.


Харин Паул —Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.


Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.


Бурханы сайнмэдээг тунхаглах ариун үйлчлэлд Бурхан намайг харийнхны төлөөх Христ Есүсийн үйлчлэгч болгосон нь харийнхныг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын тулд болой.


Би та нарын сүнсний төлөө ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүү хайрлавал өөрөө бага хайрлагдах уу?


Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг.


гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.


Та нарын өмнө би асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх сайрхал минь үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонд би баяр хөөрөөр бялхаж байна.


Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно.


Үүнчлэн та нар ч баярлаж, надтай баярлан хөөрөөрэй.


Яагаад гэвэл тэрээр надад та нарыг нөхөн, эдгээр үйчлэлийг тохинуулахаар амь өрсөн явж Христийн ажлын төлөө үхэх шахсан.


Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг.


Та нарын төлөөх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурханы сайнмэдээг бус, өөрсдийн амийг өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон.


Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ.


Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.


Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa