Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 9:9 - Ариун Библи 2013

9 Бид хэдийгээр боол ч, биднийг боолчлолд байсан ч Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон түүний нурангийг сэргээн бидэнд Иуда болон Иерусалимын хамгаалах даланг өгчээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Бид боол хэдий ч биднийг боолчлолд байхад бидний Бурхан биднийг орхисонгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд хайр энэрлээ үзүүлэн, биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон, түүний нурангийг сэргээн, бидэнд Иуда болон Иерусалимд хамгаалах хэрмийг өгчээ.

Onani mutuwo Koperani




Езра 9:9
25 Mawu Ofanana  

Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв.


Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.


Тэрээр хааны долдугаар оны тавдугаар сард Иерусалимд ирэв.


Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон.


Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.


Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэдний шил нь татаж, тэрсэлсээр Египет дэх боолчлолдоо буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.


Түүнд өршөөл хүртээх хэнийг ч, Өнчин хүүхдүүдийг нь ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!


Хэдийгээр зовлон шаналангийн дунд Би явах болсон ч Та намайг сэргээнэ. Дайснуудын минь уур хилэнгийн өмнөөс Та мутраа сунгах бөгөөд Баруун мутар тань намайг аварна.


Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад


Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, Шилмэл усан үзмийг суулгаж, Талбайн голд цамхаг босгоод, Дотор нь дарс шахуурга суулгаж гэнэ. Тэр тэгээд сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.


Одоо би усан үзмийнхээ талбайд юу хийх гэж байгаагаа Та нарт өгүүлье. Би хайс шивээг нь авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.


Тэд эртний балгасуудыг сэргээн босгож, Урьдын сүйрлүүдийг янзалж, Үеийн үед сүйрсэн хотуудыг шинэчилнэ.


Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв.»”


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь —Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa