Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 9:5 - Ариун Библи 2013

5 Гэвч оройн тахилын үед би хувцас, нөмрөгөө урж, өөрийн дорд байдлаас босож, өвдөг сөхрөн унаж, өөрийн Бурхан ЭЗЭНд гараа дэлгэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Гэвч оройн тахилын үед би өнөө уранхай хувцас, нөмрөгтэйгөө өөрийн дорд байдлаас босож, өвдөг сөхрөн унаж, өөрийн Бурхан ЭЗЭНд гараа сунгав.

Onani mutuwo Koperani




Езра 9:5
15 Mawu Ofanana  

Тэгээд Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж —


цөхрөлийг зүрхээрээ мэдэрч гараа энэ өргөө тийш сунгасан хэн нэгэн хүн эсвэл Таны бүх ард түмэн Израилийн ямар ч залбирал, ямар ч гуйлтыг


Соломон уг залбирал ба гуйлтыг ЭЗЭНд залбирч дууссаныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд дэлгэн босов.


Соломон таван тохой урт, таван тохой өргөн, гурван тохой өндөр хүрэл тавцан хийгээд, хашааны голд байрлуулсан байжээ. Тэрээр тавцан дээр гарч, Израилийн бүх чуулганы өмнө өвдөг сөгдөн, тэнгэр өөд гараа сунгав.


Энэ үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан, тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин ийнхүү залбирлаа. —


Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн тахил адил байг.


Би Тан уруу гараа сунгана. Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг. Села


Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө мөргөн сөгдөж, сөхөрцгөөе!


Мосе түүнд —Би хотоос гармагцаа ЭЗЭНд гараа сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.


Мосе, Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭНд гараа сунгалаа. Аянга мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив.


Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно. Гар чинь цусаар бялдсан байна.


Тэр өдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашуудсан билээ.


тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. —


Хоног маань дуусаж, бид ч явцгаахад тэд бүгд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал дагацгаав. Тэгээд бид эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа


Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa