10 Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон.
Иуда —Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх вэ! Бид юугаа ч ярих билээ. Яаж ч өөрсдийгөө зөвтгөх вэ! Таны зарц нарын хилэнцийг Бурхан олсон учир бид, гараас нь аяга олдсон тэр хүн болон бид цөмөөрөө эзэн таны зарц болъё гэв.
Та тэдгээрийг Өөрийн эш үзүүлэгчид болох зарц нараараа дамжуулан ийн тушаасан. “Та нарын эзэмшихээр орж ирж буй газар нь энэ газруудын хүмүүсийн бузар байдлаар бузартсан газар юм. Тэд энэ газрыг жигшүүрт зүйлсээрээ болон бузар байдлаараа нэг захаас нөгөө захыг хүртэл дүүргэсэн.
Бид хэдийгээр боол ч, биднийг боолчлолд байсан ч Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон түүний нурангийг сэргээн бидэнд Иуда болон Иерусалимын хамгаалах даланг өгчээ.
Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, эш үзүүлэгчдээрээ дамжуулан ятгасан ч Тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.
Учир нь манай хаад, манай удирдагчид, Манай тахилчид болон эцэг өвгөд маань Таны хуулийг сахисангүй. Таны тушаалууд болон тэднийг ятгасан ятгалгуудад тань Анхаарал хандуулсангүй.
Бид ч эцэг өвгөд маань ч нүгэл хийжээ. Бид хуулийг завхруулж, бурууг үйлджээ.
ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй.
Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.
Эзэн минь, Израиль өстөн дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ?