34 Нэгбүрчлэн тоогоор нь, жингээр нь мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм.
34 Бүх зүйлсийг дугаарлаж, жинлэж, мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм.
ЭЗЭНий өргөөний өрөөнүүдэд, Иерусалим дахь Израилийн эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө тэднийг сонор соргог хадгал гэв.
Тэгээд дөрөв дэх өдөр алт, мөнгө ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа нар байв.
Олзлолоос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахил тахив. Бүх Израильд арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон тахив.