Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 7:16 - Ариун Библи 2013

16 Вавилоны бүхий л аймгаас чиний авах бүх алт, мөнгөний хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар ба ард түмний сайн дурын өргөлийг аваад яв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Вавилоны бүхий л мужаас олдох бүх мөнгө хийгээд алтны хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар болон ард түмний сайн дурын өргөлийг авч явах учраас

Onani mutuwo Koperani




Езра 7:16
13 Mawu Ofanana  

Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


Тэгэхэд эцгүүдийн бүлийн тэргүүн нар сайн дурын өргөл өргөж, Израилийн овгийн удирдагчид, мянгатын болон зуутын дарга нар мөн хааны үйлчлэлийн ахлагчид мөн үүнчлэн хийв.


Ард олон бүхий л зүрхээрээ ЭЗЭНий төлөө бэлэн буйгаа харуулсан учраас ийнхүү дуртайяа үйлчилсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.


Зүүн талын дааман хаалганы сахиул, леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандив болон ариунаас ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.


Үүрд мөнх Түүний залрах газар, Цог жавхлант өргөөг би барьж босголоо гэж хэлэв.


“Би ард түмнээ Египет газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй мөн Миний ард түмэн Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй байв.


Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм.


Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулах сайн дурын өргөл бас мөнгө, алт, эд бараа, мал сүргээр Түүний амьд үлдсэн бүх хүнийг хаа байгаа газрынх нь хүмүүс тэтгэх болтугай»” гэв.


Тэдний бүх хөрш сайн дурын бүх өргөлөөс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсийг дэмжлэг болгон тэдэнд гардуулав.


Иерусалимд оршин суудаг ЭЗЭН Сионоос магтагдах болтугай. ЭЗЭНийг магтагтун!


Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.


Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa