Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 6:8 - Ариун Библи 2013

8 Түүнээс гадна, тэд Бурханы энэ өргөөг дахин барихын тулд та нар Иудагийн эдгээр ахмадуудад хэрхэн хандах талаар би зарлиг гаргаж байна. Тэр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх аймгуудын алба гувчуураас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Түүнээс гадна, Бурханы энэ өргөөг дахин барих ажилд Иудагийн эдгээр ахмадуудын төлөө та нарын юу хийх талаарх зарлигийг би гаргаж байна. Тэдгээр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх мужуудын татваруудаас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой.

Onani mutuwo Koperani




Езра 6:8
15 Mawu Ofanana  

Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үүнээс үүдэн та Евфрат мөрний тэртээх аймагт ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэжээ.


Тэгээд Артаксеркс хааны бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим дахь иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр болиулав.


Гэвч тэдний Бурханы мэлмий иудейчүүдийн ахмадууд дээр байсан бөгөөд Дариус хаанд мэдээлэл очиж, үүний тухай хариу захидал буцаж иртэл тэднийг болиулсангүй.


Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байлаа. Тэгээд тэд Израилийн Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксийн зарлигийн дагуу барьж дуусгав.


дөрвөлжин чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны өргөөнөөс төлөгтүн!


Бурханы өргөөний энэ ажлыг иудей захирагч ба иудей ахмадуудад орхи. Тэд Бурханы энэ өргөөг буйран дээр нь барьцгааг.


Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бух, хуц ба хурганууд мөн буудай, давс, дарс, тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр хайш яйш хандлагагүйгээр өгч бай.


Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Иерусалим болон Иудагийн талаар судлахаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон илгээгдэж буй тул,


Учир нь тэдний талаар гаргасан хааны тушаал байсан ба дууны удирдагчдад өдөр өдрийн хатуу дүрэм байв.


Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв.


Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна тэнд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн хэмээх зарлигийг би гаргаж байна. Учир нь Тэрбээр амьд Бурхан, үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй, Эрх мэдэл нь төгсгөлгүй.


“Мөнгө Минийх, алт Минийх” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa