Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 6:5 - Ариун Библи 2013

5 Мөн Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу Небухаднезарын аваачсан Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгануудыг Иерусалим дахь сүмд, байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь» гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу аваачсан, Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгуудыг Иерусалим дахь сүмд байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь».

Onani mutuwo Koperani




Езра 6:5
12 Mawu Ofanana  

ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.


Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.


Мөн Иерусалим дахь сүмээс Небухаднезарын авч Вавилоны сүмд аваачсан, Бурханы өргөөний алтан, мөнгөн сав суулгуудыг Кореш хаан Вавилоны сүмээс авч, өөрөө захирагчаар томилсон Шешбазар гэгч нэгэнд өгсөн билээ.


Би тахилчдад болон энэ бүх ард түмэнд —ЭЗЭН ингэж айлдаж байна. Та нарт “Үзэгтүн, ЭЗЭНий өргөөний сав суулгууд Вавилоноос удахгүй буцаж ирнэ” гэж хэлэн эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд та нарт худлыг эш үзүүлдэг.


Ахлах хамгаалагч бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явав.


Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ.


Белшазар дарсанд халаад, Иерусалимын сүмээс эцэг Небухаднезарынхаа авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмсийг уулгахаар тэдгээрийг авчруулахыг тушаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa