Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 6:16 - Ариун Библи 2013

16 Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд бас цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний нээлтийг баяр хөөртэйгөөр ёслон тэмдэглэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд болон цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний зориулалтыг баяр хөөртэйгөөр тэмдэглэв.

Onani mutuwo Koperani




Езра 6:16
21 Mawu Ofanana  

Тэгээд хаан ба түүнтэй хамт байсан бүх Израиль, ЭЗЭНий өмнө тахил өргөв.


Соломон, ЭЗЭНд өргөсөн эвийн тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод Израилийн бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов.


Ингээд бүх Израиль уухайлан, эвэр бүрээ болон бүрээ үлээж, цан хөгжим цохин мөн босоо ятга ба ятгууд эгшиглүүлсээр ЭЗЭНий гэрээний авдрыг авч иржээ.


Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болох израильчууд болой.


Үүнээс гадна Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалыг дуулахыг Хезекиа хаан ба түүний түшмэд левичүүдэд тушаажээ. Тэд магтаалыг баяр хөөртэй дуулж, доор бөхийн мөргөв.


Тэгээд чуулган бүхэлдээ баярыг дахин долоо хоног тэмдэглэхээр шийдсэнээр тэд баяр хөөртэйгөөр дахин долоо хоног тэмдэглэцгээв.


Давидын хүү Израилийн хаан Соломоны өдрүүдээс хойш Иерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Иерусалимд асар их баяр хөөр болж байлаа.


Соломон хаан тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов.


Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод,


ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажилд тэдний гарыг хүчирхэгжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.


Иерусалимын хэрмийн зориулах ёслол дээр лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Иерусалимд авчрав.


Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.


Тэгээд тахилч нар левичүүд мөн хаалгачид, дуучид, зарим ардууд, сүмийн үйлчлэгч нар ба бүх Израиль ч бас өөр өөрсдийн хотуудад амьдарцгаав. Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа сууж байлаа.


Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр Эзэнд маань ариун юм. Бүү шанал. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ.


Тэд надад “ЭЗЭНий өргөө явцгаая” гэхэд Би баярлав.


Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан, Даниелд —Хаан эцгийн минь, Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын хөвгүүдийн нэг Даниел чи мөн үү?


Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв.


Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa