Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 6:12 - Ариун Библи 2013

12 Үүнийг өөрчлөх гэж гараа сунгасан эсвэл Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах гэсэн аливаа хаан эсвэл ард түмнийг Өөрийнхөө нэрийг тэнд тогтоосон Бурхан өөрөө устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг хичээж ёсчлон гүйцэтгэсүгэй!”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах ч юм уу, өөрчлөх гэж оролдсон аливаа хаан, эсвэл ард түмнийг Өөрийн нэрийг энд орших газар болгосон Бурхан устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэгтүн!”.

Onani mutuwo Koperani




Езра 6:12
24 Mawu Ofanana  

ЭЗЭН түүнд —Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


Нэр минь энд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгон ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх тэнд бүх өдрүүдэд байх болно.


Тийнхүү Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн хичээж ёсчлон гүйцэтгэв.


Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байлаа. Тэгээд тэд Израилийн Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксийн зарлигийн дагуу барьж дуусгав.


Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан ба түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн алт, мөнгө,


Чи бух, хуц бас хургануудыг хичээнгүйлэн худалдаж аваад тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө!


Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэнийг ч болов хатуу яллаж, алах эсвэл цөлөх эсвэл эд хөрөнгийг нь хураах эсвэл шоронд хорих ял тохоон гүйцэтгэг.”


Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны хурдан хүлгүүдийг унаж гарцгаав. Суса цайзад ч зарлиг тунхаглагдав.


Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач! Төлөвлөгөөнд нь тэднийг унагаач Өөдөөс тань тэд тэрсэлдэг тул Үй олон гэмт үйлдэлд нь Тэднийг хөөн зайлуулаач


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.


Дүү Иаковтаа үйлдсэн хүчирхийллээс болж Ичгүүр чамайг нөмрөх агаад Эгнэгт таслагдах болно, чи.


Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Нэрээ тавихаар ЭЗЭНий сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Алгасалын тахилыг үхэр, хонин сүргээс өргө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa