Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 4:24 - Ариун Библи 2013

24 Тэр үед Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогссон ба энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёрдугаар оныг хүртэл зогсов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Тэгээд Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогслоо. Энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёр дахь жил хүртэл зогсов.

Onani mutuwo Koperani




Езра 4:24
19 Mawu Ofanana  

Иерусалим дахь Бурханы өргөөнд ирсний хоёрдугаар оны хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд мөн олзлогдлоос Иерусалимд ирцгээсэн бүх хүн уг ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хорь болон түүнээс дээш насны левичүүдийг томилов.


Тэгээд Артаксеркс хааны бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим дахь иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр болиулав.


Тэд Персийн Кореш хааны бүх өдөрт Персийн хаан Дариусын хаанчлал хүртэл тэдний төлөвлөгөөг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ.


Эш үзүүлэгч Хаггаи, Иддогийн хүү Зехариа нар Иуда болон Иерусалимд байсан иудейчүүдэд тэдний дээр орших Израилийн Бурханы нэрээр эш үзүүлцгээсэнд


Гэвч тэдний Бурханы мэлмий иудейчүүдийн ахмадууд дээр байсан бөгөөд Дариус хаанд мэдээлэл очиж, үүний тухай хариу захидал буцаж иртэл тэднийг болиулсангүй.


Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэс хадгалах номын өргөөнөө нягтлал хийлгэв.


Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байлаа. Тэгээд тэд Израилийн Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксийн зарлигийн дагуу барьж дуусгав.


Энэ сүм Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар он байлаа.


Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв.


Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” гэж бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, гарыг минь тэнхрүүлээч Бурхан минь ээ.


Гэм буруутнуудын баяр хөөр зуурдынх Сүсэг бишрэлгүйчүүдийн баясгалан хормынх гэдгийг?


Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дөрөв дэх нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай байна. Тэрээр баялгаараа хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө.


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав.


Энэ нь Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ.


Харин одоо, энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмд нэг чулуу нөгөө дээрээ тавигдахаас өмнө,


“Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун.


Дариусын хоёрдугаар оны наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь —


Тиймээс бид та нар дээр очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa