Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 4:20 - Ариун Библи 2013

20 Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.

Onani mutuwo Koperani




Езра 4:20
23 Mawu Ofanana  

Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.


Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа.


Соломон, голын наад талд орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний харьяа эргэн тойронд амар амгалан байв.


Тирийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тосолсныг сонсоод, зарц нараа түүн уруу илгээв.


Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойрныг минь амарлиулж, дайсан ч, гай зовлон ч үгүй боллоо.


Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.


Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр Хаматад ирэхэд нь цохив.


Тэгээд Дамаскийн Арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг, Давидын зарц нар болов. Ийнхүү Давидын явсан газар бүрд нь ЭЗЭН түүнд туслав.


Хададезерын зарц нар Израильд цохигдсоноо хараад, Давидтай энхийг тогтоон түүнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслах хүсэл зориггүй болжээ.


Филистчүүдээс Иехошафатад бэлэг сэлт болон алба гувчуурт мөнгө авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ухнатай сүрэг авч иржээ.


худалдаачид, наймаачдын авчирснаас гадна билээ. Мөн Арабын бүх хаан болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байлаа.


Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах аваас тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй!


Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үүнээс үүдэн та Евфрат мөрний тэртээх аймагт ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэжээ.


Би бошиг зарлиг гаргаж, судлуулсанд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд тэр хотод өдөөн хатгалга болж байсан гэдэг нь олдов.


Тиймээс одоо тэр хүмүүсийг болиулах бошиг зарлиг өг! Намайг бошиг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй.


Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч алба гувчуур, гааль татвар ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна.


Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл, Тэрхүү газрын хязгаар хүртэл Захирах болтугай!


Дүүрэн хүнтэй байсан энэ хот Юутай ганцаардан сууна вэ! Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр Бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр Албадлагын ажилчин болжээ!


Тэр нь захирагчдын очирт таяг болохуйц хүчит мөчрүүдтэй байсан, Түүний өндөр нь үүлнээс дээгүүр өргөгдсөн. Бөөн мөчрүүдтэйгээ бүр илүү өндөр үзэгдэж байсан.


Есүс тэндээс гарч явангаа, татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa