Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 4:15 - Ариун Библи 2013

15 Ингэх нь таны эцэг өвгөдийн тоймын номуудад нягтлал хийгдэг гэснийх юм. Тэгээд та тоймын номуудаас тэр хот тэрслүү хаад болон улс орнуудад хохирол учруулж байсан ба тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод өдөөн хатгалга учруулж байсан гэдгийг олж мэдэх болно. Тиймээс энэ хот устгагдсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Энэ нь таны эцэг өвгөдийн бичлэгийн номуудад судалгаа явуулахын тулд юм. Тэгээд та бичлэгийн номуудаас тэр хот тэрслүү бөгөөд хаан болон мужуудад хохирол учруулагчид, мөн тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод бослого өдөөж байсан гэдгийг мэдэх болно. Тиймээс тэр хот эзгүй хоосон болсон.

Onani mutuwo Koperani




Езра 4:15
12 Mawu Ofanana  

Эдүгээ танаас бидэн уруу ирсэн иудейчүүд Иерусалим уруу явсан. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!


Тэнд бичсэн нь “Чи болон иудейчүүд тэрслэн босохоор төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гешем ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллээр бол чи тэдний хаан болох гэнэ.


Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг сонсоод биднийг шоолон басамжилж —Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг тэрслэн босож байна уу? гэв.


Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.


Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Бид ордны давсыг хүртдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохино. Тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдэгдэж байна.


Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үүнээс үүдэн та Евфрат мөрний тэртээх аймагт ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэжээ.


Уг хэргийг шалгаж, үнэн болохыг олж мэдээд, тэр хоёрыг дүүжлүүрт дүүжлэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa