Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 3:8 - Ариун Библи 2013

8 Иерусалим дахь Бурханы өргөөнд ирсний хоёрдугаар оны хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд мөн олзлогдлоос Иерусалимд ирцгээсэн бүх хүн уг ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хорь болон түүнээс дээш насны левичүүдийг томилов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Иерусалим дахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хориос дээш насны левичүүдийг томилов.

Onani mutuwo Koperani




Езра 3:8
14 Mawu Ofanana  

Тэднээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажилд томилогдож, зургаан мянга нь харгалзагч ба шүүгчид,


Хоригдол Иекониагийн хөвгүүд нь Шеалтиел,


Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв.


Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт эдгээр нь ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо нь


Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелийн хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахилыг дээр нь тахихын тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.


Тэр үед Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогссон ба энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёрдугаар оныг хүртэл зогсов.


Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлийн бусад тэргүүнүүд тэдэнд —Манай Бурханд өргөө барих нь биднийх болохоос та нарынх биш! Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв.


Тэгээд Шешбазар ирж, мөнөөх Иерусалимд Бурханы өргөөний суурийг тавив. Тэр үеэс эхлэн одоог хүртэл энэ нь баригдсаар байгаа бөгөөд хараахан дуусаагүй байна» гэсэн билээ.


Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэдэнтэй хамт байж, тэднийг дэмжив.


Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав.


Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг мэдэх болно.


Тэгээд түүнд “Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.


гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa