Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 3:10 - Ариун Библи 2013

10 Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавимагц, Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмөргөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.

Onani mutuwo Koperani




Езра 3:10
26 Mawu Ofanana  

Тахилчид болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амасаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар авдрын хаалгачид байлаа.


Давид болон авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон хөгжим ба дууны удирдаач Кенаниа нар ч мөн адил нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байлаа.


Ингээд өдөр тутмын ажилд авдрын өмнө үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд Асаф болон ах дүүсийг нь тэнд, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Давид үлдээсэн билээ.


Хеман Иедутун нар эгшиглүүлэх бүрээ, цан, Бурханы магтаалд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэйгээ тэдэн дээр байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгач болов.


дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь магтан дуулахдаа Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг байлаа.


Арван наймдугаарх нь Хананид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв.


Үүний дараа тэд өөрсдөдөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тиймээс левичүүд өөрсдөдөө болон Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм.


Асафын хөвгүүд болох дуучид ч Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу байрлалаа эзэлсэн байв. Мөн хаалга хаалган дээрх хаалгач нар үйлчлэлээсээ холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.


Левийн бүх дуучин буюу нарийн маалинган дээл өмссөн, Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба ах дүүс цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилчдын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.


Дуучид нь Асафын хөвгүүд зуун хорин найм.


Тэгээд Шешбазар ирж, мөнөөх Иерусалимд Бурханы өргөөний суурийг тавив. Тэр үеэс эхлэн одоог хүртэл энэ нь баригдсаар байгаа бөгөөд хараахан дуусаагүй байна» гэсэн билээ.


Чанга цан хөгжмөөр Түүнийг магтагтун! Цангинах цан хөгжмөөр Түүнийг магтагтун!


Харин одоо, энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмд нэг чулуу нөгөө дээрээ тавигдахаас өмнө,


Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.


Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.


Тэгээд түүнд “Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.


Тэд түг түмдийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан —Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрсдийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд


Тэгэхэд хаан Доегт —Чи явж очоод, тахилч нарт халдагтун гэсэнд едом хүн Доег явж очоод, тахилч нарт халдаж, тэр өдөр маалинган ефод зүүсэн наян таван хүнийг алав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa