Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 2:68 - Ариун Библи 2013

68 Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

68 Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв.

Onani mutuwo Koperani




Езра 2:68
20 Mawu Ofanana  

Тэгтэл дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээ босгохыг Давидад дамжуулан хэлэхийг ЭЗЭНий тэнгэрэлч, Гадад тушаав.


Тэгээд Давид —Бурхан ЭЗЭНий өргөө энэ бөгөөд Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ энэ юм гэв.


Ингээд Соломон, Иерусалимын Мориа уулан дээрх иебус хүн Орнаны үтрэм дэх Давидын бэлтгэсэн газар буюу эцэг Давидад нь ЭЗЭН үзэгдсэн газарт ЭЗЭНий өргөөг барьж эхлэв.


тэмээ дөрвөн зуун гучин тав, илжиг зургаан мянга долоон зуун хорь байв.


Тэд өөр өөрсдийн хэр хэмжээгээрээ ажлын санд жаран нэгэн мянган алтан драхма, таван мянган мөнгөн маанэ, тахилчийн зуун хувцас өгөв.


Тэд хөрш нутгийн хүмүүсээс айж, тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад, түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой тахив.


Бид хэдийгээр боол ч, биднийг боолчлолд байсан ч Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон түүний нурангийг сэргээн бидэнд Иуда болон Иерусалимын хамгаалах даланг өгчээ.


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


Надад хандив авчир гэж Израилийн хөвгүүдэд хэл. Өгөх хүслээр зүрх нь хөтлөгдсөн хүн бүрээс Надад хандив ав.


Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сэтгэлээсээ хүссэн бүхэн ирж, уулзалтын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандив авчрав.


ЭЗЭНээс хийгтүн гэж Мосегоор дамжуулан тушаасан бүх төрлийн ажилд зориулан зүрхэндээ хөтлөгдсөн Израилийн хөвгүүд болох эрэгтэй мөн эмэгтэй бүхэн ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.


Тэгээд ариун газрыг хийх үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа.


Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.


Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.


Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa